Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-12-26 10:00:36

2019 оны 12 сарын 26-ны өдөр                                         Дугаар А/1380                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн нийт 138 036 390 /Нэг зуун гучин найман сая гучин зургаан мянга гурван зуун ерэн/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 12 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН