Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-12-26 09:55:40

2019 оны 12 сарын 26-ны өдөр                                      Дугаар А/1379                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дах заалт,  29.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон нийт 463,148,650 /дөрвөн зуун жаран гурван сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун тавин төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 8 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН