Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-12-26 09:50:51

2019 оны 12 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/1378                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “н”, 29.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Багануур дүүрэгт ажиллах ажлын хэсгийг нэгдүгээр, Багахангай дүүрэгт ажиллах ажлын хэсгийг хоёрдугаар, Баянзүрх дүүрэгт ажиллах ажлын хэсгийг гуравдугаар, Баянгол дүүрэгт ажиллах ажлын хэсгийг дөрөвдүгээр, Налайх дүүрэгт ажиллах ажлын хэсгийг тавдугаар, Сонгинохайрхан дүүрэгт ажиллах ажлын хэсгийг зургаадугаар, Сүхбаатар дүүрэгт ажиллах ажлын хэсгийг долоодугаар, Хан-Уул дүүрэгт ажиллах ажлын хэсгийг наймдугаар, Чингэлтэй дүүрэгт ажиллах ажлын хэсгийг есдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

 

     2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсгийг шинэчлэн батлах тухай” А/1026 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН