Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-07-09 00:00:00
2013 оны 07 сарын 09 өдөр                                              дугаар А/653                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/54 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын  мэргэжилтэн Б.Түмэнжаргал” гэснийг  "Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Анхбаяр” гэж, 2013 оны А/504 дүгээр  захирамжийн хавсралт, А/555 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Л.Зундуй” гэснийг  “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Ч.Ганчөдөр”  гэж тус тус өөрчилсүгэй.
 
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ