Хөрөнгө гаргах тухай

2019-12-12 09:10:41

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                           Дугаар А/1296                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 19/16, 2019 оны  26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1."Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 4-32-д заасны дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд монгол хэлбичиг, нийгмийн тухай мэдлэг, математик, түүх, газар зүй, хими, биологи, физик, англи хэл, орос хэлний хичээлийн хүрээнд “Амжилтын гараа” уралдааныг зохион байгуулсугай.

 

       2.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах энэ захирамжийн хавсралтад заасан 52 920 000 /тавин хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх  арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын  Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Дээрх уралдааныг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

      4.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН