Санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоох тухай

2013-07-10 00:00:00
 2013 оны 07 сарын 10өдөр                                                дугаар А/654                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөг хүртэл тус дүүргийн 2013 оны төсвийг батлаагүй байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 25- ны өдрөөс эхлэн тус дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоосугай.
 
2.Санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Багануур дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 07 дугаар сард 395 751 000  /гурван зуун ерэн таван сая долоон зуун тавин нэгэн мянга/ төгрөг, 08 дугаар сард 375 900 000 /гурван зуун далан таван сая есөн зуун мянга/ төгрөг байхаар тогтоож, батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
3.Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга /М.Гончигжав/-д үүрэг болгосугай.
 
4.Санхүүжилтийн түр горимын биелэлтэнд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-д даалгасугай.
 
 
 
 
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ