Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-12-12 09:40:28

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                      Дугаар А/1302                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

 зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Агаарын чанарын хяналтын суурин харуулын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авах 400.0 /дөрвөн зуу/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Э.Болормаа/-т шилжүүлэн, уг төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

   2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.14-ийн “1”-д туссан “Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээ”-ний зардлаас холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус  зөвшөөрсүгэй.

 

    3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

    4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН