Нөлөөллийн уулзалт, сургалт, сурталчилгаа зохион байгуулах тухай

2019-12-13 09:30:12

2019 оны 12 сарын 13-ны өдөр                                          Дугаар А/1313                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нөлөөллийн уулзалт, сургалт,

сурталчилгаа  зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны 11, 24 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/305, 2019 оны 327 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.5 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэмбүүг устгах, хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ажилд шийдвэр гаргагч нарын оролцоо” сэдэвт нөлөөллийн уулзалт, сурталчилгаа хийх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан зохион байгуулсугай.

 

       2.Нөлөөллийн уулзалт, сургалт, сурталчилгаа зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      3.Нөлөөллийн уулзалт, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад шаардагдах, хавсралтад заагдсан 5.999.600 /таван сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөрийн зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Уулзалт, сургалт зохион байгуулах удирдамжийг баталж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН