Ажил эрчимжүүлэх тухай

2019-12-13 09:25:14

2019 оны 12 сарын 13-ны өдөр                                              Дугаар А/1312                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажил эрчимжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, савлагаанд байнгын хяналт тавьж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлт, савлалт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр дор дурдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгосугай:

 

        2.1.Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх борлуулагч нарыг түлшээр тогтмол хангах зорилгоор хувийн тээврийн зориулалт бүхий автомашинтай иргэдээр шахмал түлш тээвэрлүүлэх нөхцөл боломжийг бий болгох, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс дундын хангамжийн цэгт түлш тээвэрлэх арга хэмжээг тус компанийн тээврийн хэрэгслээр гүйцэтгүүлэхийг Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд;

                

      2.2.Өрхийн түлшний хэрэглээний цахим хяналтын систем болох “Сайн түлшний карт”-ын хэрэглээг сайжруулан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шахмал түлшийг зөвхөн тус картаар худалдан борлуулах ажлыг удирдан зохион байгуулахыг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат нарт;

 

          2.3.Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, хангамжийн цэгт савлагаан дээр ажиллаж буй өргөгч машины бензин шатахуун, савлагааны тоног төхөөрөмж, дундын болон хангамжийн цэгийн цахилгаан эрчим хүч гэрэлтүүлгийн төлбөрийг төлөх, савлагааны ажилчдын цалин, урамшууллыг тогтмол олгож, гэрээ байгуулан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга /Т.Гантөмөр/, “Таван толгой түлш” ХХК /М.Ганбаатар/ нарт;

 

       2.4.“Таван толгой түлш” ХХК-иас түлш борлуулагч нартай байгуулсан гэрээний барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гарган танилцуулахыг Нийслэлийн Дотоод аудитын газар /Я.Сарансүх/-т.

 

          3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН