Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-12-13 09:15:10

2019 оны 12 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/1310                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 1,566,444,000 /нэг тэрбум таван зуун жаран зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 5 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ /Б.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН