Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-12-13 09:05:38

2019 оны 12 сарын 13-ны өдөр                                       Дугаар А/1308                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт,  29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон нийт 188,300,000 /нэг зуун наян найман сая гурван зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 4 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-д Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ /Б.Эрдэнэбаатар/-т, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Эхэн босго” өрхийн эрүүл мэндийн төв /Ж.Энхжаргал/-д тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН