Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай

2019-12-13 09:00:18

2019 оны 12 сарын 13-ны өдөр                                       Дугаар А/1307                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

хөрөнгө хасах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 193 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн “барилгын ашиглалтыг зогсоох тухай” 2015 оны 02-07-112/330 дугаар актаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдож, Арабын нэгдсэн Эмират улсын буцалтгүй тусламжаар шинээр барилга барих болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 836,783,543.04 /найман зуун гучин зургаан сая долоон зуун наян гурван мянга таван зуун дөчин гурван төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

       2.Акталж, данс бүртгэлээс хасагдаж буй барилгыг буулгах ажлыг зохион байгуулахыг Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг /С.Батцэцэг/-т, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН