Хөрөнгө гаргах тухай

2019-12-12 09:25:28

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                            Дугаар А/1299                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 19/16 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэн сүүний фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх замаар нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд “Сүүний аж ахуй эрхлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чуулган”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Сүүний нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/-т даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан чуулган зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгагдсан төрийн бус байгууллагаар ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгэх зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.  

 

 

 

 

 

 

 


                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН