Хүүхдийн автобусны талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-12-12 09:00:41

2019 оны 12 сарын 12-ны өдөр                                            Дугаар А/1294                                   Улаанбаатар  хот

 

 

 

 

 

   

Хүүхдийн автобусны талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 200-аас дээш хүүхэд суралцдаг төрийн бус өмчийн сургуулийн сурагчдыг “Хүүхдийн автобус”-аар  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

 

    2.Сурагчдыг аюулгүй тээвэрлэх, стандартад бүрэн нийцсэн “Хүүхдийн автобус”-аар сурагчдад үйлчилгээ үзүүлэхийг төрийн бус өмчийн сургуулийн үүсгэн байгуулагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Тээвэр Үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т, замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын дарга /Д.Дашдорж/-д тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

  

 

 

 

 

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН