Хөрөнгө гаргах, эрх шилжүүлэх тухай

2019-12-06 09:00:00

2019 оны 12 сарын 06-ны өдөр                                        Дугаар А/1289                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах, эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03-03 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/750 дугаар “Хөрөнгө гаргах, эрх шилжүүлэх тухай” тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл мэдэрч, сэрэмжлүүлэх төхөөрөмж худалдах, худалдан авах  гэрээний 3 525 600 000 /гурван тэрбум таван зуун хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос шилжин ирсэн төсвөөс санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т  зөвшөөрсүгэй.

 

      2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                              БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                              НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                        Ж.БАТБАЯСГАЛАН