Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-07-08 00:00:00
2013 оны 07 сарын 08 өдөр                                          дугаар А/649                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 г, 29.2, 29.3 дахь хэсэг, “Газрын тухай”  хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамж, Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 8, 9 дүгээр байрны иргэд, оршин суугчдын гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 8 дугаар байрны урд талд дуудлага худалдаа, тасөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, хот  төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааж иргэн Ө.Жүгдэрт орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 474 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг цуцлан, газар чөлөөлүүлж, газрын нөхөн сэргээх, нийтийн эзэмшилд үлдээхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Э.БАТ-ҮҮЛ