Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-07-08 00:00:00
2013 оны 07 сарын 08 өдөр                                              дугаар А/646                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/619 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн замын сангийн хөрөнгөөр санхүүжигдэх орон сууцны хороолол доторхи автозамын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог  хавсралтаар баталсугай.
  
2.Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн  асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д  даалгасугай. 
         
           
 
 
 
 
   
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
               БӨГӨӨД УЛААНБААТАР
               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ