Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2019-11-22 09:05:45

2019 оны 11 сарын 22-ны өдөр                                           Дугаар А/1236                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”а” , Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.”Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжийн хавсралтын 2-т заасан “24 үүнээс Дарга, Орлогч” гэснийг “39 үүнээс Дарга, Орлогч” болгон өөрчилсүгэй.

           

     2.Сайжруулсан түлшний үйлдвэр, хангамжийн баазад диспетчерээр ажиллах ажилтнуудтай цалингийн сандаа багтаан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбект зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН