Хөрөнгө шилжүүлэх тухай

2013-07-04 00:00:00
2013 оны 07 сарын 04 өдөр                                            дугаар А/642                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 71 дүгээр тогтоолыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан татан буугдсантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэлтэй хавсралтад заасан 15553000 /арван таван сая таван зуун тавин гурван мянга/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эргэлтийн бус хөрөнгө, 1370000 /нэг сая гурван зуун далан мянга/ төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгийг хүлээлцэх ажлыг зохион байгуулах, зохих журмын дагуу данс, бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Соёл урлагийн газар /Б.Батцэнгэл/-т үүрэг болгосугай.
 
2. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ