Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2013-07-04 00:00:00
2013 оны 07 сарын 04 өдөр                                            дугаар А/641                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн  29  дүгээр  зүйлийн  29.2 дахь хэсэг,  Төрийн  болон  орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 64 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Цагдаагийн газрын Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт байрлах Цагдаагийн хэлтсийн барилгыг шинээр барих болсонтой холбогдуулан тус газрын эзэмшиж буй нийт 420,595,240.0 /дөрвөн зуун хорин сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун дөч/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон барилгуудыг хавсралтын дагуу акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ