Хөрөнгө гаргах тухай

2013-07-04 00:00:00
2013 оны 07 сарын 04 өдөр                                           дугаар А/640                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмын авто замд хийгдэх засварын ажлын задаргаа болон хөрөнгийн эх үүсвэрийг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
           
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
            ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ