Хөрөнгө гаргах тухай

2019-11-20 09:15:28

2019 оны 11 сарын 20-ны өдөр                                            Дугаар А/1222                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах  нийслэл дэх салбар зөвлөлийн 2019 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 10,800,000 /арван  сая найман зуун мянган/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Төрийн бус байгууллагуудаар ажил, үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

                                           

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН