Сайжруулсан хатуу түлшний борлуулалтын цэг байгуулах тухай

2019-11-19 09:05:00

2019 оны 11 сарын 19-ний өдөр                                        Дугаар А/1218                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сайжруулсан хатуу түлшний

борлуулалтын цэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны  бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 19/12 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн иргэдэд сайжруулсан хатуу түлшийг шуурхай хүргэх зорилгоор явуулын цэг, дүүргүүдэд нэмэлтээр борлуулалтын цэг нэмж байгуулах талаар “Таван толгой түлш” ХХК-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т даалгасугай.

 

      2.Сайжруулсан хатуу түлшний явуулын цэг байгуулахад дэмжлэг үзүүлж тээвэрлэлтийн санхүүжилтийг олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

      3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН