Ажлын хэсэг байгуулах тухай

2019-11-19 09:00:29

2019 оны 11 сарын 19-ний өдөр                                     Дугаар А/1217                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.5-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Сангийн яам хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний алданги, үндсэн төлбөр, хүүгийн төлбөр зэрэг төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж, баталгаажуулах, шинээр байгуулахаар төлөвлөж буй дамжуулан зээлдүүлэх гэрээний төсөлд санал боловсруулах, шинэ эх үүсвэр, өрийн удирдлагыг бий болгох үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 


Дарга

 

-Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого  асуудал хариуцсан нэгдүгээр орлогч.

Гишүүд

 

-Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх.

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга.

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга.

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга.

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга.

Нарийн бичгийн дарга

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Бодлогын судалгааны тасгийн дарга.

       

    2.Тооцоо нийлж, баталгаажуулсан зээлийн төлбөрийн үлдэгдлийг жил бүр Нийслэлийн төсөвт ачаалал үүсгэхгүйгээр суулгаж, төлж барагдуулах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай. 

 

     3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН