Гадаад томилолтын тухай

2019-11-15 08:55:38

2019 оны 11 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/1211                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод зохион байгуулагдах "Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал 2019" сэдэвт олон улсын форумд оролцуулах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, тус албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх нарыг 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.  

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүхэд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН