Газар ашиглах эрх олгох тухай

2019-11-14 09:05:51

2019 оны 11 сарын 14-ний өдөр                                        Дугаар А/1209                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 Газар ашиглах эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн дагуу Оросын Холбооны Улсын “Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар”-т  энэ захирамжийн хавсралтад заасан 18 байршилд газар ашиглах эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН