Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-10-22 09:30:10

2019 оны 10 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/1095                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн   38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 10 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн  А/345 дугаар  захирамжийн  “Төр  засгийн  үйлчилгээ  эрхлэх  газар”-т, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай”  Нийслэлийн  Засаг  даргын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1141 дүгээр захирамжийн “Асарстандарт” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/236 дугаар захирмажийн иргэн Э.Энхзаяад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжийн иргэн Г.Пүрэвсүрэн, Д.Базаррагчаа нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “Сэргэн мандалт групп, Жем интернэшнл” ХХК-д, “Газар эзэмших эрхйн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр  өөрчлөх  тухай” Нийслэлийн  засаг  даргын  2015 оны  01  дүгээр  сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн иргэн Х.Пүрэвсайханд, “Газар эзэзмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх,  нэгж  талбар хуваах,  нэр  өөрчлөх тухай”  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/937  дугаар захирамжийн “Улаанбаатар спирт” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн  Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/645 дугаар захирамжийн иргэн Ч.Оргилд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН