Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-10-22 09:15:27

2019 оны 10 сарын 22-ны өдөр                                           Дугаар А/1092                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжийн иргэн Л.Цогбадрахад, “Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн иргэн Д.Доржсүрэнд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжийн иргэн А.Мэргэнд, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/935 дугаар захирамжийн иргэн Н.Дуламжавт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжийн иргэн А.Даваасүрэнд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/923 дугаар захирамжийн иргэн Б.Отгончимэгт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/100 дугаар захирамжийн иргэн Ч.Төгсжаргалд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн иргэн Т.Гүнчинмаа, Н.Намсрайжав нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН