Гадаад томилолтын тухай

2019-10-16 09:30:22

2019 оны 10 сарын 16-ны өдөр                                       Дугаар А/1065                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Малайз Улсын Пенанг хотод зохион байгуулагдах “Ази, Номхон далайн бүс нутгийн хотуудын ирээдүй: Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх шилжилтийн зам” сэдэвт олон улсын хуралд оролцуулах зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгыг 2019 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН