“Бүх нийтийн гүйлт, дугуйн өдөр” зохион байгуулах тухай

2019-10-16 09:00:18

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр                                 Дугаар А/1069                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

“Бүх нийтийн гүйлт, дугуйн өдөр”

зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, 2017 оны 289 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор  иргэд, оюутан, залуучуудын дунд “Бүх нийтийн гүйлт, дугуйн өдөр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Дүнжингарав худалдаа”-ны төвийн урд талын авто машины зам дээр зохион байгуулсугай.

 

     2.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Дүнжингарав худалдаа”-ны төвийн урд талын авто машины замын хөдөлгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 08:00-15:00 цагийн хооронд хязгаарлалт хийж зохион байгуулахыг  Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа /Д.Дашдорж/-д зөвшөөрсүгэй.

 

     3.Тухайн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зохицуулалт хийж ажиллахыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-т, хүнс, худалдаа, үйлчилгээгээр хангаж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавихыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газарт тус тус үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц үр дүнг тухай бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т, тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Спортын хороо /Ж.Ганболд/-нд тус тус даалгасугай.

 

 

  

 

 

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН