Тайландад томилолтоор ажиллуулах тухай

2013-06-24 00:00:00
2013 оны 06 сарын 24 өдөр                                           дугаар А/622                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Тайландын Вант улсын Бангкок хотод 2013 оны 06 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулах “Азийн хотуудын нөөцийн менежмент: Хот байгуулалтын NEXUS” олон улсын бага хуралд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалайгаар ахлуулан, Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан нарыг томилон ажиллуулсугай.
 
2. Олон улсын бага хурлын тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ц.Буяндалайд үүрэг болгосугай.
 
           
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                              Э.БАТ-ҮҮЛ