Захирамжийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох тухай

2013-06-21 00:00:00
2013 оны 06 сарын 21 өдөр                                           дугаар А/618                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны  6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Төрийн үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай” А/123 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн Цагдаагийн хэлтсийн барилгуудын барилга угсралтын ажлын хөрөнгөнөөс  зураг төслийн хөрөнгийг гаргах болсонтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамжийн хавсралтын 3,4,5,6,7 дахь заалтуудыг  хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ