Ажлын хэсэг байгуулах тухай

2013-06-21 00:00:00
2013 оны 06 сарын 21 өдөр                                             дугаар А/617                                            Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын 3.1.3 дахь зорилт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малчдад энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэх олгох ажлын биелэлтийг шалгах, “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч - малчин өрх”-ийн баталгааны тэмдэг, гэрчилгээг шинээр олгох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралт, шаардагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах 2,829,900 /Хоёр сая найман зуун хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /Т.Бат-Эрдэнэ/-т, хороодын Засаг дарга нар болон холбогдох албан хаагчдыг оролцуулахыг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.



 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ