Эрх шилжүүлэх тухай

2019-10-03 09:20:08

2019 оны 10 сарын 03-ны өдөр                                     Дугаар А/1044                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

           

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/284 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Баянгол дүүргийн Засаг дарга /С.Одонтуяа/-д шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай. 

 

    2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН