Хөрөнгө гаргах тухай

2019-10-03 09:05:48

2019 оны 10 сарын 03-ны өдөр                                        Дугаар А/1041                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

            Mонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд нийслэл хотод гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, хөдөлгөөнд оролцогч нарын хандлагыг өөрчлөх зорилгоор ухуулга, нөлөөллийн  арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн     1 сарын хугацаатай зохион байгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба /Д.Амарсайхан/-нд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

         2.Арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 50.000.000 /тавин сая/ төгрөгийг Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр батлагдсан төсвөөс санхүүжилт олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН