Эрх шилжүүлэх тухай

2019-10-02 09:05:52

2019 оны 10 сарын 02-ны өдөр                                    Дугаар А/1036                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Налайх дүүрэгт хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлгийн ажлын 1,0 тэрбум төгрөгийн  худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга /Ч.Раднаабазар/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг батлагдсан зураг төсвийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжид заасан төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2019 оны төсөвт батлагдсан “Хот тохижилтын бусад  зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл, үр дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН