Хөрөнгө гаргах тухай

2019-10-02 09:00:12

2019 оны 10 сарын 02-ны өдөр                                        Дугаар А/1035                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлэх зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд шилжүүлэн сургалтын үйл ажиллагааг  явуулах болсонтой холбогдуулан тус байрны хэрэглээний халуун усны ялтсан бойлерыг солих, дотор сантехникийн засварын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах 65.330.303 /жаран таван сая гурван зуун гучин мянга гурван зуун гурав/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрч, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН