Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглох тухай

2019-10-01 10:15:31

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                       Дугаар А/1033                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс

хар шороо олборлохыг хориглох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нэн ховор, ховор, хорт болон мансууруулах үйлчилгээтэй ургамал, хар шорооны нөөцийн судалгааны дүнг үндэслэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс цэцэрлэгжүүлэлт, тохижилт болон бусад зориулалтаар хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 3 жилийн хугацаатай хориглосугай.

 

      2.Хар шороог орлох бүтээгдэхүүний хэрэглээг сурталчлах ажлыг 2019 онд багтаан хэрэгжүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлуулахгүй байх асуудалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН