Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-20 00:00:00
2013 оны 06 сарын 20 өдөр                                            дугаар А/613                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн төсөв батлах тухай”  8/69  дүгээр тогтоол, “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 9/81 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/574 дүгээр захирамжаар батлагдсан Хямд өртөгтэй орон сууцны барилга / Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын  98 айлын 3 ширхэг/-ын  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
  
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад  даалгасугай. 
         
           
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ