Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-10-01 09:35:45

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                        Дугаар А/1025                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн

талбайн хэмжээ, зориулалт,

нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийн "Континентал" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн иргэн С.Мэндсайханд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаар захирамжийн “Хөгжим бүжгийн коллеж”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжийн “Хүрээ Инвест” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/475 дугаар захирамжийн иргэн Ц.Бямбажавд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн “Нью бурвери” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн “Бигги-Индустрис” ХХК-д, ”Газар эзэмших эрхийн  гэрчилгээг  бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/352 дугаар захирамжийн “Алтангадас трейд” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн  Засаг даргын  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  А/750 дугаар захирамжийн “Оних-Эрдэнэ” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/882 дугаар захирамжийн “Хурд групп” ХХК-д,  “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар”-т, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр  өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн Ц.Туяад, “Газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/590 дугаар захирамжийн “Бетастар” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/774 дүгээр захирамжийн “Шинэ шанд” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН