Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох байршлыг тогтоох, төлөвлөгөөт хяналт, шалгалт хийх тухай

2019-10-01 09:00:41

2019 оны 10 сарын 01-ний өдөр                                        Дугаар А/1018                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох

байршлыг тогтоох, төлөвлөгөөт

хяналт, шалгалт хийх тухай


 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.2.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай” А/421 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох байршлыг хавсралтаар баталж, тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд шилжилт, хөдөлгөөн хийхгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

    2.Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл бүхий эмийн сангийн үйл ажиллагаанд Монгол Улсын стандарт “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS5260:2015”-ын дагуу тогтмол төлөвлөгөөт хяналт, шалгалт хийх, хүний нөөцийн давхардлыг арилгах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН