Бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2019-09-30 10:55:42

2019 оны 09 сарын 30-ны өдөр                                         Дугаар А/1013                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Бүтэц, орон тооны хязгаарыг

 шинэчлэн батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, 29.2, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын бүтэц орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Шинэчлэн батлагдсан орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан ажилтан, албан хаагчдыг томилох, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ /-т даалгасугай.

 

      3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 17-д заасныг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХАН