Комисс байгуулах тухай

2013-06-20 00:00:00
2013 оны 06 сарын 20 өдөр                                              дугаар А/610                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хөрөнгөөр бэлтгэгдэж нийслэлийн өмчид бүртгэгдсэн тоног төхөөрөмж бүхий  ус дулаан дамжуулах төвүүдийн эзэмшил газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн өмчийн маргаантай асуудлыг шалгаж дүгнэлт гаргах комисс дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
 
          
Комиссын дарга:
 
Б.Бадрал
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Орлогч дарга: Н.Буянхишиг Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга
Гишүүд: С.Баяр-Өлзий Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  Д.Анхбат Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
  Б.Энхбаяр Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Л.Эрдэнэбат Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  П.Баатартуул Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  М.Лхамхүү Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хөрөнгө оруулалт төслийн  инженер
  Г.Энхтөр Өмчийн харилцааны газрын Хяналт мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Д.Ган-Эрдэнэ Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн
  Ж.Дамдиндорж Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн
  Д.Наранбаатар Өмчийн харилцааны газрын Хуулийн  хэлтсийн мэргэжилтэн
        Нарийн бичгийн дарга: Б.Хулан Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
 
 
2.Шалгалтын дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Комисс /Б.Бадрал/-т үүрэг болгосугай.  
                                               
 
                       
 
                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                 БӨГӨӨД УЛААНБААТАР 
                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ