Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-09-17 10:00:36

2019 оны 09 сарын 17-ны өдөр                                      Дугаар А/963                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, Засгийн газрын 100 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 706 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Орон сууцны өргөдөл, гомдлыг бүртгэх, шийдвэрлэх чиг үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн Орон сууцны корпорацид шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/719 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтын “Орон сууцны өргөдөл, гомдлын бүртгэл, шийдвэрлэлтийг” гэснийг 2019 оны А/565 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын “9.Орон сууцны өргөдөл хариуцсан мэргэжилтэн 1” гэснийг тус тус хассугай.  

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/565 дугаар захирамжийн 1, 2 дугаар хавсралтын Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн орон тоо “15” гэснийг “14” гэж, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн орон тоо “9” гэснийг “10” гэж, 2 дугаар хавсралтын 34-т Дизайн, зураг төсөл хариуцсан мэргэжилтний орон тоо “1” гэснийг “2” гэж тус тус өөрчилсүгэй.

 

       3.Захирамжаар тогтоосон орон тоо, ажлын байрны жагсаалтыг мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН