Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2019-09-17 09:00:12

2019 оны 09 сарын 17-ны өдөр                                         Дугаар А/950                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.           

           

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжийн “Мандах бүртгэл” дээд сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжийн “Арван жилийн 10 дугаар сургууль”-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн иргэн П.Буяннэмэхэд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн иргэн П.Сүхбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжийн “Монгол базальт” ХХК-д , “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/499 дүгээр захирамжийн “Улаанбаатар гурил” ХХК-д, “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн иргэн “Эйкон” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/377 дугаар захирамжийн иргэн С.Ганболдод, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “Цагдаа хотхон” ГҮТББ-д,  “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамжийн иргэн Т.Амгаланд, ”Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн “Ай Би Эй” групп-т, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  А/153 дугаар захирамжийн “Нортогтох” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжийн “БСБ мегастор” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний А/612 дугаар захирамжийн “Эс Ай Би Жэй пропертис” ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн “Мон алтиус дээд сургууль” НҮТББ-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн иргэн Л.Уранчимэгт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх” тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/746 дугаар захирамжийн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/953 дугаар захирамжийн “Эрчимт сүлжээ зам” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн “Монгол Улсын Их сургууль”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.АМАРСАЙХАН