Ээлжийн амралтын хуваарь батлах тухай

2013-06-19 00:00:00
2013 оны 06 сарын 19 өдөр                                           дугаар А/609                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалт , Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
          
1. Нийслэл, дүүргийн удирдлагууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрын дарга нарын 2013 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай.
           
2. Удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтын хуваарьт хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Санхүү, эдийн засгийн  асуудал хариуцсан орлогч Н.Батаа, орлогч дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарт үүрэг болгосугай.
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ