Сонгинохайрхан-Улаанбаатарын шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулах тухай

2013-06-17 00:00:00
2013 оны 06 сарын 17 өдөр                                           дугаар А/608                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ын “а”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан-Улаанбаатарын шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Ёслолын ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
      БӨГӨӨД УЛААНБААТАР
      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ