Гадаад томилолтын тухай

2019-09-06 09:05:56

2019 оны 09 сарын 06-ны өдөр                                       Дугаар А/910                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” хот төлөвлөлтийн олон улсын сургалтад оролцуулах зорилгоор Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Ц.Түмэн-Од, Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нарыг 2019 оны 09 дүгээр сарын 15-22-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын архитектор Ц.Түмэн-Од, Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН