Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-09-04 09:20:58

2019 оны 09 сарын 04-ний өдөр                                      Дугаар А/901                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх 76 дугаар цэцэрлэгийн тохижилт /БГД, 13 дугаар хороо/-ын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Баянгол дүүргийн Засаг дарга /С.Одонтуяа/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж,  дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжид заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д даалгасугай.

 

     4.Энэ захирамж гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/626 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 1 дэх заалтын ажлыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН