Зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай

2013-06-14 00:00:00
2013 оны 06 сарын 14 өдөр                                           дугаар А/603                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  45 дугаар зүйлийн 45.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны  6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай” А/487 дугаар захирамжаар батлагдсан автобусны 5 эцсийн зогсоолын барилга байгууламж, зам талбайг иж бүрэн тохижуулах ажлын зураг төсвийн 80,0 /наян/ сая төгрөгийн ажлыг нийслэлийн Засаг даргын  А/54 дүгээр  захирамжаар батлагдсан Үнэлгээний хороонд даалгасугай.
 
2. Батлагдсан зураг төсвийн  ажлыг  холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч  Н.Гантөмөрт даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    
/Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ